Үйлчилгээ
Хувийн аялал

Та дэлхийн өнцөг булан бүрт байгаа байгаль ертөнцийн үзэсгэлэнт газруудаар аялах бага ч гэсэн цаг завыг өөртөө зориулаарай. Ингэснээр та улс үндэстнүүдийн соёл, ёс заншилтай танилцаж амьдралдаа дахин давтагдашгүй гайхалтай дурсамжуудыг үлдээх болно. Хүн бүхэнд очиж үзэхийг хүсдэг газар, биелүүлэхийг хүсдэг зорилго байдаг учраас таны энэхүү хүслийг биелүүлэх аяллын тань туршид бид тантай үргэлж хамт байх болно.

Хувийн аяллын давуу талууд:

  • Аяллын бүрэн эрх чөлөө
  • Хувийн нууцлал
  • Уян хатан аялах боломж

Хувийн аяллын зардалд хамрагдсан зүйлс:

  • 2 талын онгоцны нислэгийн тасалбарын үнэ
  • Өглөөний хоол
  • Зочид буудлын төлбөр
  • Урьдчилан захиалсан үйл ажиллагаануудын төлбөр
  • Аяллын маршрутад багтсан үзвэр үйлчилгээний төлбөр
  • Аяллын даатгал

Аяллын үеэр анхаарах зүйлс:

Аяллын багцын үнэ улирлын чанартай өөрчлөгдөх магадлалтай.

Аялахаар зорьж буй газрын тань аялал жуулчлалын улирал болж байгаа эсэхээс хамааран үнийг тогтоодог. (Тухайн орны аялал жуулчлалын ид үеэр нь очвол үнийн хувьд илүү өндөр байх магадлалтай байдаг)

Аяллын багцад хамрагдах энгийн зочид буудлууд ихэвчлэн 3 одтой байх тул үйлчлүүлэгчийн зүгээс илүү дээд зэрэглэлийн зочид буудалд байрлах хүсэлтэй байгаа тохиолдолд нэмэлт зардал гарах болно.