Тусгай аялал
Усан онгоцны аялал

Тээврийн хэрэгслүүд дундаас усан онгоцоор аялах тэр тусмаа том хөлөг онгоцоор аялах нь хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлж чаддагаараа онцлог юм. Усан онгоцтой аялсанаар та маш олон газраар аялж, далайн эргүүдэд буудаллан амрах боломжтойгоос гадна, зүгээр л усан онгоцныхоо тавцан дээр амарч тухлах бүрэн боломж ч бий. Хэдийгээр зарим нэгэн хүнд олон хоногоор далайд аялах нь тийм ч таатай байдаггүй боловч усан онгоцон дээрх тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ нь таныг илүү удаан хугацаагаар тэнд байх хүслийг зүй ёсоор төрүүлэх болно. Ялангуяа бал сарын аяллаа хийж байгаа хосуудын хувьд усан онгоцоор далайн аялалд гарах нь хамгийн романтик аялал болж чаддаг байна.