Аялал
Лас Вегас

Лас вегас нь АНУ-ын Невада мужийн хамгийн том хот бөгөөд Нүглийн хот хэмээх хочоороо алдартай дэлхийн зугаа цэнгэлийн төв хот нь юм. Энэхүү хот нь Невада мужийн өмнө зүгийн цөлийн бүсэд оршдог. Тус хот нь асар том мөрийтэй тоглоомын газрууд, алдартай зочид буудлуудаараа хүн бүхний мөрөөддөг уур амьсгалыг дотроо бүрдүүлж чадсан байдаг. Олонхи мөрийтэй тоглоомын газруудын хувьд романтик, нууцлаг эсвэл алс холын халуун орны газруудын нэрээр нэрлэгдсэн байдаг.