Аялал
Эрдэнэ Зуу хийд

Эрдэнэ Зуу хийд нь Монголын эзэнт гүрний үеийн нийслэл Хархорум хотын туурийн ойролцоо орших Монголын эртний Буддын шашны хийд юм. Энэхүү хийд нь 1680-аад оны үед болсон дайн тулааны улмаас гэмтэж, нураагдаж байсан бөгөөд 18-р зууны үед сэргээн засварлагдан 1872 гэхэд 62 сум, дугануудтай болсон байна. Гэвч Монголд Коммунист удирдагч Хорлоогийн Чойбалсан гарч ирснээр шашны сүм, хийдүүдийг цэвэрлэх үйл ажиллагаа явагдсанаар одоо зөвхөн гаднах хана болон суваргуудын хамт 3 жижиг сүм л үлдсэн билээ. Үүнээс хойш Эрдэнэ Зуу хийд нь музейн зориулалтаар ашиглагдаж байгаа юм.