Аялал
Испанийн тойрон аялал

Европ тивийн дийлэнх улс орнуудад эртний үзэсгэлэнт барилга, байгууламжууд бий гэдгийг бид мэддэг хэдий ч тэдний дундаас Испанийн уран барилгын загвар, хэв шинж нь хамгийн сонирхол татам байдаг бөгөөд уран барилгын томоохон жишээнүүд болох La Sagrada Familia, Alhambra, Casa Batllo болон бусад олон олон барилгууд та эндээс харах боломжтой. Гэвч уран барилгуудаас илүүтэйгээр тэдний соёл таныг Испанид хэдэн сараар үлдэхийг хүсэхэд нөлөөлж магадгүй юм. 

Испанийн тойрон аялал



1-р өдөр

Аяллын эхний өдөр та Чингис хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 7:10 минутанд онгоцондоо сууж Испаний Мадрид хот руу ниснэ. Бүтэн 21 цаг бидний нислэг үргэлжлэх ба оройн 22:25 минутанд Испанийн Мадрид хотноо газардаж, буудалдаа очин амрах болно. 


2-р өдөр

Испанид өнгөрүүлэх таны долоо хоногийн гайхамшигт аялал Мадридаас Кордоба руу аялахаас эхэлнэ. Энэхүү хот нь хамгийн эртний хотуудын нэг бөгөөд Европтоо хамгийн томоороо 2-т ордог бөгөөд ЮНЕСКО-д бүртгэлтэй хот юм. Мөн бид Европчуудын түүхийн төв гэж хэлж болох Еврейчүүдийн хорооллоор ороод гарах болно. Хөтөч таныг үүгээр дагуулж явах бөгөөд Еврейчүүдийн түүхийг танд сонирхолтойгоор ярьж өгөх болно. Өдрийн хоолоо идсэний дараагаар Кордобагийн лалын сүм рүү очино. Сүм дотор ороод та улаан цагаан өнгийн арк, өндөр өндөр багануудыг хараад гайхан бишрэх болно. Дараа нь та унаандаа суугаад Севиллиагийн зүг гайхалтай нэгэн оройн зоог барьж тэндээ нэг хонох юм. 

Севиллиа-д байрлах буудал: Каталониа Санта Жуста (энгийн), Мелиа Лебрерос (дээд зэрэглэлийн) 


3-р өдөр

Өглөөний цайгаа та зочид буудалдаа амтархан уусны дараагаар Өмнөд Испанийн соёлын төв болох Севиллиад та энэ өдрийг бүтэн өнгөрөөх юм. Унаан дотроосоо та Севиллиагийн жуулчдыг хамгийн ихээр татдаг гайхалтай газруудыг олж харахаас гадна дэлхийн хамгийн том Лалын St Mary-н сүмийг үзнэ. Цаашаа бид Санта Крузын хороолол руу явган аялах болно. Тэнд та Еврейчүүдийн амьдарч байсан нарийхан гудамтай жижиг байшин бүхий хуучин хороололд очих юм. Мөн Юнескогийн өвийн санд бүртгэлтэй Севиллиагийн гайхалтай бүтээл болох алдарт Алказарын өргөөг мөн адил үзэж сонирхоно. Өдрийн цайгаа уусны дараагаар/өөрийн зардлаар/ Алказарын ойр орчим аяллаа үргэлжлүүлж, алжаал ядаргаагаа тайлан амрахад хамгийн тохиромжтой ногоон хүрээлэн болох үзэсгэлэнт Мариа Луизагийн паркаар аялна. Энэхүү парк нь Плаза Де Эспана гэж нэрлэгддэг зураг авахад хамгийн тохиромжтой сайхан газартай ойр оршдог учир та гайхалтай зураг авах болно гэдэгт итгэлтэй байна. Өдрийн үлдсэн цагт нь та өөрөө явж хотыг сонирхож болно. Манай хөтөч танд хаашаа явбал хамгийн тохиромжтой, сайхан гэх бүх газруудыг хэлж өгөх учир та санаа зоволтгүй асуугаарай. Оройн хоолоо идсэний дараа та өөрөө явж Испаний алдарт Фламенго бүжиг үзэх боломжтой.

Севиллиа-д байрлах буудал: Каталониа Санта Жуста (энгийн), Мелиа Лебрерос (дээд зэрэглэлийн)


4-р өдөр

Өглөөний цайгаа уусны дараа та Севиллиаг орхин Испанийн нарлаг сайхан хот болох Гранадаг зорино. Хөтөч танд жил бүр 2 сая хүмүүс айлчлан ирдэг  Юнескогийн өвийн санд бүртгэлтэй алдарт Алхамбра өргөө болон гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнг үзүүлнэ. Ла Алхамбра бол эрт цагт олон Арабын султануудын амьдарч ирсэн асар том өргөө юм. Алхамбрагийн зэргэлдээ өнгө өнгийн цэцэгтэй, олон янзын хэлбэр дүрс бүхий гоёмсог сайхан цэцэрлэгт хүрээлэн бий. Оройн хоолоо зооглосны дараагаар та өөрийн зардлаар  хөтчийн хамтаар цыганчуудтай нэгэн оройг өнгөрүүлж болно.

Гранадад байрлах зочид буудал: Los Angeles (энгийн зэрэглэлийн),  Abades Nevada Palace (дээд зэрэглэлийн)


5-р өдөр

Энэ өдөр та өглөөний цайгаа уусныхаа дараа Валенсия хотоор аялах аялалдаа гарах болно. Энд ирснээр та Валенсиягийн чогчин дуган болон сэтгэл хөдлөм Plaça de l'Ajuntament зэрэг хамгийн чухал ач холбогдолтой газруудаар зугаалах бөгөөд таны хөтчийн ярьж өгөх  Валенсиягийн түүхийг сонсох зуураа энэхүү хотын гоо үзэсгэлэнг бишрэн харах боломжтой юм. Мөн танд Валенсия хотын хуучны газруудаар явган аялал хийх болон Silk Exchange, Фаллас музей зэрэг газруудаар зочлох сонголт бий. Энэ өдрийн төлөвлөгөөнд оройн хоол багтаагүй бөгөөд таны хөтөч танд Валенсия хотын хамгийн алдартай зоогийн газруудаар зочлохыг санал болгох болно.

Валенсия-д байрлах газар: Tryp Oceanic (энгийн), Abba Acteon (дээд зэрэглэлийн) 


6-р өдөр

Аяллын зургаа дахь өдөр: Валенсиягаас Барселона хүрэх аялал

Энэ өдөр та Валенсия хотдоо өглөөний цайгаа уух бөгөөд танд хотын бусад сэтгэл татам гудамжаар аялах чөлөөт цаг байх болно. Наран шарлагын газар, төрөл бүрийн музейнуудээс сонгон үзэх аль эсвэл аварга загас, далайн гахай, далайн мөгөөрс зэрэг амьтдыг харж болох L'Oceanogràfic-д ч очиж болох юм. Хэрвээ та арай өөр зүйл хийхийг хүсч байвал өөр гайхалтай газруудаар хөтөчтэй хамт аялах боломжтой. Ингээд та үдээс өмнө Валенсиягаас Барселона руу хүрэх аялалдаа гарах бөгөөд та Барселона хотод очоод 2 өдрийг өнгөрөөх болно.

Барселонад байрлах газар: Catalonia Aragon (standard) or Barcelona Plaza (superior)


7-р өдөр

Өглөөний цайгаа уусныхаа дараагаар та Испани улсын 2 дахь том хот бөгөөд Каталоны бүс нутгийн нийслэл Барселона хоттой танилцах гайхалтай аялалдаа гарах болно. Энэхүү аяллаар та моторт тэрэг хөлөглөн, аяллын алжаалаа тайлахын зэрэгцээ Монтжуйсийн цэцэрлэгт хүрээлэн, Олимпийн бөгж, эртний Готуудын болон Испанийн алдарт уран барилгачин Антони Гаудигийн бүтээсэн сэтгэл татам барилгуудыг үзэж сонирхох юм. Өдрийн үлдсэн хугацаанд та Барселона хоттой өөрийн дураар танилцан, өөрийн аяллын маршрутыг гарган боломжтой аялах боломжтой бөгөөд хотын алдарт зугаалга, наадмын газар болох Las Ramblas-аар явган аялал хийх аль эсвэл далайн эрэг дээр очин тэнгисийн цэвэр агаараар амьсгалах, мөн Sagrada Familia болон Park Güell зэрэг Гаудигийн шилдэг бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой.

Барселонад байрлах газар: Catalonia Aragon (standard) or Barcelona Plaza (superior)


8-р өдөр

Энэ өдөр та өглөөний цайгаа уугаад бидний аяллын сүүлчийн хүрэх газар болох Сарагоса руу хөдлөх болно. Энэ өдөр нь чөлөөт өдөр байх бөгөөд та энэхүү сонирхолтой хотын Basilica del Pilar, Ла Сеогийн чогчин дуган болон Aljaferia ордон зэрэг гайхалтай газруудаар зочлох боломжтой юм. Үүний дараагаар та Сарагосагаас Мадрид руу буцах аялалдаа гарах болно. Мадридаас Улаанбаатар хот руу нисэх онгоцондоо та суун Улаанбаатарт ирснээр бидний аялал ийнхүү баяртайгаар өндөрлөх болно.


Аяллын үеэр үзэх үзвэр

Севиллиа дэх St Mary-н сүм

Севиллиагийн сүм гэж алдаршсан хамгийн том Готик маягийн сүм хийд бөгөөд дэлхийд 3-т ордог томоохон сүм болно. 1987 онд Юнескогийн дэлхийн өвийн санд бүртгэгдсэн. Анх энэ сүмийг хотын баялгийг нэмэгдүүлэх зорилгоор барьж, улмаар 1248 оны үеэр гол худалдааны төв болж байсан.

Алказар

Энэ нь Европт одоо болтол ашиглагдсаар байдаг хамгийн эртний хааны өргөө юм. Анх 1987 онд мөн адил Юнескогийн дэлхийн өвийн санд бүртгэгдсэн. Алказар нь Испани болон Португалийн хаадуудын бариулсан цайзуудын нэг төрөл юм. Энэхүү нэр томьёо нь Араб үгнээс гаралтай бөгөөд утга нь цайз өргөө гэсэн утгыг илэрхийлдэг боловч Араб үгнээс Латин хэл рүү буухдаа энэ нь хэрэм, бэхлэлт, лагер гэж буудаг.

Silk exchange

Энэхүү агуу байгууламжийн дийлэнх хэсэг нь 1482-1492 оны хооронд алдарт өрлөгийн мастер Пере Комптегийн удирдлага доор баригдсан бөгөөд энэхүү барилгыг түүнийг нас барсны дараа шавь нь гүйцэтгэж дуусгасан байна. Silk Exchange нь Готуудын соёлын уран барилгын хийцийг харуулсан Европын хамгийн үзэсгэлэнт барилгын жишээнүүдийн нэг хэмээн тооцогддог ажээ.

L'Oceanogràfic

L'Oceanogràfic нь Испани улсын Валенсия хотын зүүн хэсэгт орших янз бүрийн усан орчинг бүрдүүлсэн усан парк юм. Энэхүү аварга том парк нь Европдоо энэ төрлийн паркуудаасаа хамгийн томд тооцогддог бөгөөд 111,000м2 талбайтай ба 42,000,000 литр усны багтаамжтай ажээ. Түүнчлэн тус паркад загас, хөхтөн, шувуу, хэвлээр явагч болон сээр нуруугүйтэн зэрэг 500 төрөл зүйлийн 45,000 амьтдыг багтаасан байдаг байна.

Montjuïc Park

Энэхүү парк нь Барселона хотын урлаг соёл, спорт болон үзвэр үйлчилгээний ногоон бүс бөгөөд Монтжүйс уулын гайхамшигт орчинд оршдог байна. Театр, музей, усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн, дасгал хийх төхөөрөмж болон худалдааны асрууд нь Барселона хотын энэхүү бүсийг болзох болон зочлон үзэх хамгийн анхаарал татсан газар болгосон байна.

Мариа Луиза-н парк

Севиллиагийн өмнөд хэсэгт байрлах энэхүү цэцэрлэг нь маш томоохон цэцэрлэгийн тоонд яах аргагүй багтдаг. Хотын үндсэн гол ногоон талбайн хэсэгт ордог бөгөөд олон гайхалтай хөшөө баримал, усан оргилуур, нуур зэрэг байдаг. Түүнчлэн энд Гуругу хэмээх хиймэл хүрхрээтэй уул болон бяцхан арал бий. 


Аяллын үнэ

$2600 USD


Аяллын үнэд багтсан зүйлс

  • Онгоцны тийз
  • Зочид буудал
  • Өглөөний цай болон 3 удаагийн оройн хоол
  • Хөтөч
  • Аялалд багтсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Тээврийн зардал