Аялал
Туркийн аялал

Манай улс нь Турк улстай маш дотно харилцаа холбоотой хамтран ажилладаг билээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсад Туркийн иргэд олноор ажиллаж, амьдрахын сацуу бидэнд өөрсдийн соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлст гар бие оролцсоор байна. Хэрвээ та Турк улсын  болон тэдний гайхалтай байгаль, архитектур, уран барилгын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байвал та заавал энэ улсад зочилж очихыг бид танд зөвлөж байна.

Туркийн Аялал



1-р өдөр

Өглөө та Чингис Хаан нисэх онгоцны буудлаас 11:05 минутанд Истанбулын зүг шууд нислэгээр ниснэ. Өдөр 16:35 минутанд Истанбул хотноо бууснаар буудалдаа очиж амарна. 

 


2-р өдөр

Таныг буудлаас тань тосч аван өглөөний 7:00 цагт Urgup руу хөдлөх автобусанд сууж Хойд Каппадокиаг зорьсноор бидний энэ өдрийн гайхалтай аялал эхлэнэ. Энэ өдөр та Деврентийн хөндий, Лам нарын хөндий, Аваноса, Гореме музей, Учисар хэмээх агуйн хотоор очин адал явдалтай гайхалтай нэгэн өдрийг өнгөрүүлэх болно. 


3-р өдөр

Өглөөний цайгаа амтархан уусны дараагаар таны энэ өдрийн аялал Каппадокиагаар бүтэн аялахаас эхэлнэ. Энэ өдөр та Кизилкукур улаан хөндий, Кавушин эртний суурин, Эмнэлгийн сүм, Каймакли газар доогуурх хот, тагтааны үүр зэрэг олон сонирхолтой зүйлсийг олж харах юм. Капподокиад ирснээр та эндхийн хамгийн алдартай агаарын бөмбөлгөөр агаарт хөөрч ойр орчмын гайхалтай үзэмжийг дээрээс харах нь  энэ Аяллын хамгийн сайхан мөчүүдийн нэг байх болно. Газараас 30 метрын өндөрт гарах бөгөөд агаарын бөмбөлөг дотор танд хамгийн тав тухтай байлгах үүднээс өглөөний цай уух, жимс, амттан зэргийг идэж болно. Аялал дуусахаар орой 19 цагаас Памукалле руу 19 цагаас хөдлөх болно


4-р өдөр

Энэ өдөр та Памуккалед хүрэлцэн ирээд Корай зочид буудалд буух болно. Өглөөний цайгаа уусны дараагаар таны дараагийн аялал үргэлжлэх бөгөөд энэ өдөр та Памукаллегийн дархан цаазат газар болон Хейраполис хотуудаар аялах юм. 


5-р өдөр

Эфесус нь бүх өдрийн туршид аялж болох дурсгалт газар бөгөөд эхний очих газар нь дэлхийн эртний 7 гайхамшгийн нэг болох алдарт Артемисын сүм байх болно. Үүний дараагаар та дэлхий дээрх хамгийн сайн хадгалагдан үлдэж чадсан хотуудын нэг болох эртний Грек-Ромын алдарт хот Эфесусаар зочлох юм. Энэхүү гайхалтай газруудаар аялсны дараа та өдрийн хоолоо зооглох бөгөөд үүний дараагаар та Христ болон Лалын шашинтнуудын ариун газар болох The House of Virgin Mary-ээр зочилсоноор таны энэ өдрийн аялал тань өндөрлөх болно.


6-р өдөр

Энэ өдөр та Айониагийн хуучны хотуудын нэг Милетус болон эртний Прине болон Дидема хотуудаар аялах болно. Эхлээд та эртний Айониа улсын хамгийн гайхамшигтай хотуудын нэг болох Priene-д зочлох бөгөөд үргэлжлүүлэн гайхалтай театр болон акрополис дээрх Византын бэхлэлт зэргээс бүрдсэн Милетус хотоор аялах юм. Бидний сүүлчийн очих газар нь дэлхийн хамгийн том Айониагийн сүм Аполлог харж болох эртний  Дидема хот байх бөгөөд та оройн нислэгээр Истанбул хот руу ниссэнээр энэ өдрийн аялал өндөрлөх болно.


7-р өдөр

Энэ өдөр та өөрийн хөтөчтэйгөө уулзаад гайхамшигт Истанбул хотыг үзэж сонирхох бүтэн өдрийн аялалдаа гарах болно. Энэ өдөр Hagia Sophia, Rustem Pasha сүм, Topkapi ордон, цэнхэр сүм, морин тойруулга, их зах зэрэг газруудаар зочлох болно. Оройны 19:05 цагаас та Истанбулын онгоцны буудлаас Улаанбаатарын зүг нисч очсоноор бидний аялал баяртайгаар өндөрлөх болно. 


Аяллын үеэр үзэх үзвэр

Деврент хөндий

Актепийн хойд нуруунд, лам нарын хөндийгөөс 1 км зайд Деврент хөндий байрладаг. Деврентэд байдаг балгас нь 3 хөндийг таран байрласан байдаг. Олон янзын сонирхолтой хэлбэр дүрс бүхий хаднуудаас бүрдсэн байдаг.

Лам нарын хөндий

Энд та 3 толгой бүхий үлгэрийн чулуун янданг харах боломжтой. Байгалийн гайхалтай тогтоцийг бүхэлд нь та харах юм.

Аваноса

3000 жилийн өмнөх шавар урлалын төв байсан гэж хэлж болох бөгөөд та ороод сонирхоод үзэх уламжлалт шавар эдлэл урладаг газруудын нэг юм. Хотын ойролцоо орших улаан голын шавар нь тэр хавийн ард иргэдийн амьдралд мөн байгальд асар их ач тустай зүйл байдаг.

Учисар

Каппадойкагийн яг гол хэсэгт байрлах чулуун хот юм. Урьд өмнө нь цайз байсан хотын хамгийн том чулуун нэрээр энэ газрыг нэрлэсэн. Энэ хавьдаа л хамгийн өндөр цэг бөгөөд та Бүхэлд нь Каппадояа уулыг харж болох нь. 

Памуккале

Памуккале гэдэг нь хөвөн цайз гэсэн утгатай Турк үг бөгөөд энэхүү байгалийн гайхамшигт бүтээл нь мянга мянган жилийн туршид шохойн чулуугаар бүрэлдэн тогтсон газар билээ. Хадан цохионоос урсах кальциар баялаг бүлээн эрдэст ус хөрсөнөөр кальцийн хуримтлал үүсч энэхүү гайхамшигт газар бий болсон бөгөөд Памуккале нь дэлхийн дархан цаазат газруудын нэг юм.

Хейраполис

нь бусад газар нутгаас эрдэст усаараа ялгаатай учир анх МЭӨ 190 онд эмнэлгийн тусламжийн төв хэмээн байгуулагдсан юм. Энэхүү газар нь Ромын эзэнт гүрний хамгийн чухал ач холбогдолтой оюуны, урлагийн, шашны болон худалдааны төв хот байжээ.


Аяллын үнэ

$1900 USD


Аяллын үнэд багтсан зүйлс

  • Онгоцны тийз
  • Зочид буудал
  • Өглөөний цай болон 4 удаагийн өдрийн хоол
  • Хөтөч
  • Аялалд багтсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Тээврийн зардал