Аялал
Фижи арлын аялал

Алс холын арлыг зорин нэг арлаас нөгөө арал руу зугаалан явахыг та хүсч байна уу. Усанд сэлэх, шумбах, наранд биеэ шарах, моторт завинд суух, далайн эрэг дээр романтик оройн зоог барих, дал модны дор хэвтэн төрөл бүрийн жимс жимсгэнээс амталж үзэх гээд маш олон сонирхол татам зүйлс таныг хүлээж байна. Та зүгээр л төсөөлөөд үзээрэй.

Фижи арлын аялал



1-р өдөр

Та орой 23:50 минутын Korean Air-н онгоцонд сууж, Австралийн Фижи арал руу хөдлөөд өглөөний 8:35-д газардах болно. Таныг онгоцны буудлаас тань тосч аван буудалд тань хүргэж өгөх болно. Таныг буудалдаа ирэн хэсэг амарч авсаны дараагаар Денарау завины зогсоолоос Фижигийн бяцхан арал хүртэл 30 минутын дотор авчрах болно. Тэнд та хүйтэн коктейл шимж, халуун элсэн дээр хэвтэн наранд биеэ шарж хэвтэх шиг жаргалтай зүйл гэж үгүй. Сүүдэртэй дал модны доор дүүжин орон дээр хэвтэх эсвэл тунгалаг усан доорх өнгө өнгийн шүрэн аяллыг та өөрийн биеэр сонирхох юм.

Байрлах газар

I   кокос - Bounty Island Resort

II  кокос - Bounty Island Resort

III кокос - Treasure Island or Beachcomber Island Resort 


2-р өдөр

Энэ өдөр та өөрийн бүх алжаал ядаргаагаа тайлан, цагийг зугаатай өнгөрүүлэх үүднээс усанд хүссэнээрээ шумбан, моторт завиар зугаалаарай. Та гайхамшигт Фижи арал дээр ирсэн байгаа учир арлыг бүрэн утгаар нь мэдрэхийг санал болгож байна.

1 кокос - Bounty Island Resort

2 кокос - Bounty Island Resort

3 кокос - Treasure Island or Beachcomber Island Resort


3 болон 4-р өдөр

Энэ өдөр таныг Yasawa Flyer нэртэй хамгийн алдартай шар завинд суулган гайхамшигт Ясава арлыг зорихоор явах болно. Өмнөд Ясавагийн дүр зураг үнэхээр гайхалтай байдаг бөгөөд Куата, Валалайла зэрэг алдартай уулсыг харах боломжтой.

I   кокос - Kuata Natural Resort

II  кокос - Mantaray Island Resort

III кокос - Octopus Resort or Mantaray Island Resort


5 болон 6-р өдөр

Энэ өдөр та илүү үзэсгэлэнтэй далайн эрэг, найрсаг Фижичүүд болон зугаа цэнгэлийг Yasawa Flyer-аас цааш хойд зүгт орших Drawaqa болон Naviti арлууд дээрээс олж харах болно. Энэхүү бүлэг арлууд нь жинхэнэ аз жаргалын газар бөгөөд хэрвээ та 5-р сараас 10-р сарын хооронд зочилбол уян налархай Manta Ray хэмээх нэгэн төрлийн загастай хамт сэлэх боломжтой юм.

I   кокос - Barefoot Lodge                                   

II  кокос - Korovou Eco-Tour Resort                               

III кокос - Botaira Beach Resort  


7-р өдөр

Та Фижи арлын бүх үзэж болох гайхалтай, үзэсгэлэнтэй газруудыг үзсэн гэж бодож байгаа бол та энэ өдөр Фижигийн бас нэгэн гайхамшигтай бүс болох Blue Lagoon руу явах болно. Энэхүү газарт ирснээр та гайхамшигтай далайн эрэг, шүрэн хадтай арлаар зугаалах зуураа нисдэг загас харах зуураа нар мандахыг харах сайхан боломж бий.

I   кокос – Nabua Lodge эсвэл Gold Coast Resort                                 

II  кокос – Coralview Resort                                                                    

III кокос – Nanuya Island Resort Blue эсвэл Lagoon Beach Resort    


8-р өдөр

Та жинхэнэ Фижи арал дээр байна. Та өнөөдөр юу хийх вэ? Далайн эрэг, дүүжин ор, далайн усанд сэлэх, ном унших, коктейл шимэх, усан доорх ертөнцийг тайлах гээд олон сонголтууд танд бий. Үүнийг л бид жинхэнэ эрх чөлөө гээд байгаа юм. Танд хийх зүйл энд маш олон байгаа. Хэрэв та Castaway киног үзэж байсан бол танд энд ирэхэд дотно санагдаж болох юм.

I   кокос – Nabua Lodge эсвэл Gold Coast Resort                                 

II  кокос – Coralview Resort                                                                    

III кокос – Nanuya Island Resort Blue эсвэл Lagoon Beach Resort    


9-р өдөр

Өглөөг та амрах, усанд сэлэх, завиар зугаалах зэрэг хүссэн зүйлээ хийж, Ясава арал дээр сүүлчийн өдрөө өнгөрүүлээрэй. Дараа нь Flyer нэртэй онгоцонд суун Ясава арал болон Маманукас арлын сүүлчийн гайхалтай дүр зургийг та ой тоондоо буулгаж аваарай. 


10-р өдөр

Өглөөний цайны дараагаар та Фижигийн нисэх онгоцны буудал руу хөдөлж, Улаанбаатарын зүг нисэх юм. Энэ гайхалтай газрыг орхин баяртай гэж хэлэхэд хөнгөн гуниг төрж мэднэ. Таны аялал Улаанбаатар хотод ирснээр өндөрлөх болно.


Аяллын үеэр үзэх үзвэр

Full Monty-ийн (FM) нэмэлт хувилбар

2-р өдөр 

Маманука арал руу "Seaspray" нэртэй сонгодог хэв маягийн завинд суун далайгаар аялах болно. Болор мэт тунгалаг усан доогуур шумбан сэлэхийн зэрэгцээ Фижичуудын тосгоны амьдралтай танилцаж, Кава ёслолд нь оролцох боломжтой. (Бүтэнсайн өдрөөс бусад өдөр). Том Хэнксийн "Castaway" кинонд тоглосон арлын хэсэг руу явна. Өглөө, өдрийн хоол болон барбэкью шарсан махан дээр нэмээд шар айраг, вино зэргээс сонголтоо хийнэ. Энэ бол гайхамшиг. 

3 болон 4-р өдөр

Хэрэв та Куатад үлдэхээр шийдсэн бол доорх сонголтуудаас 2-ыг сонгох бололцоотой.  Үүнд хөтөчтэй гадуур алхах, завиар зугаалах, усан доогуур аварга загастай сэлэх зэрэг орно. 

5 болон 6-р өдөр

Мантарэй нь далайн догшин амьтдын тоонд ордог боловч хэрэв таны аз дайрвал та 5, 10 сарын хооронд энэхүү амьтантай цуг усанд сэлэх бололцоотой. Фижигийн шүрэн хадтай хэсэгт очин  усан доогуур аялна. Фижигийн соёлыг үзэж сонирхон, 30 мин арлын бүтэн биеийн массажинд орох боломжтой. 

7 болон 8-р өдөр

Та дараах үйл ажиллагаануудаас 2-г сонгон авах боломжтой. Үүнд Савайлау агуйн аялал, далай доогуурх амьдралтай танилцах, Фижичүүдийн амьдралыг ойроос харах гээд олон зүйлсээс та сонголтоо хийх бололцоотой.


Аяллын үнэ

I  кокос $3450 USD

II кокос $3550 USD

II кокос $3500 USD

FM нь зөвхөн I болон II Coconut дээр боломжтой (+$275 USD)


Аяллын багцад багтсан зүйлс

  • Онгоцны тийз
  • Зочид буудал
  • Өглөө, өдөр, оройн хоол
  • Хөтөч
  • Арлууд руу явах завины төлбөр
  • Тээврийн зардал

FM багцад багтсан зүйлс

  • "Seaspray" далайн аялал
  • Уулын оргил руу хийх явган аялал (хөтөчтэй)
  • Далай доорхи аялал
  • Манта Рей болон аварга загастай хамт сэлэх аялал (улирлын шинж чанартай)
  • Нар жаргахыг харах аялал
  • Загасчлал
  • Массаж
  • Фижигийн тосгоноор зочлох аялал
  • Савайлу агуйн аялал
  • Blue Lagoon-ий аялал